Манай цэцэрлэгийн түүх

Байгууллагын түүх:

Манай цэцэрлэг анх 1962 онд Нуга нэгдлийн “Маам” станцын дэргэд ажилчдын хүүхэд саатуулах ясли цэцэрлэгийн холимог нэг бүлэгт 25 хүүхэдтэй байгуулагдсан түүхтэй. 1964 онд Нуга нэгдэл, Галуут нэгдэл хоёр нийлж Галуут нэгдэл рүү /одоогийн сумын төвд / нүүж суурьшсан байна.

1966 оны 10-р сард шинэ цэцэрлэг баригдаж, улсын төсөвт цэцэрлэг болон өргөжиж гурван бүлэгт 75 хүүхэд, 12 ажилчинтай болжээ.Түүнээс хойш улам өргөжин эдүгээ Монгол улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр 2009 оны 10-р сард 612.3 сая төгрөгийн өртөгтэй шинэ цэцэрлэгийн барилга баригдаж ашиглалтанд орсноор тойргийн хамран сургалтыг 80%-д хүргэн нийт 200 гаруй хүүхэд хүлээн авч 22 хүний бүрэлдэхүүнтэй сургалтын үйл ажиллагааг амжилттай зохион явуулж байна.

Өнгөрсөн хугацаанд манай хамт олон бага насны хүүхдийг асран хамгаалах, хүмүүжүүлэх, сургах цогц үйл ажиллагаагаар хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмших үйл явц, танин мэдэхүйн хөгжлийг дэмжин эцэг эх, гэр бүл, хамтын оролцоотойгоор хамтран ажиллаж ирлээ.

БСШУЯ-ны боловсролын хөгжлийн бодлогыг үндэслэн, хүүхдийн хөгжлийн хурдац, эрэлт хэрэгцээ, дэлхий нийтийн боловсролын нийтлэг жишигт ойртсон, боловсролын тогтолцоонд шилжин ерөнхий боловсролын  сургуулийг 12 жилийн тогтолцоонд шилжүүлэн, сургуулийн өмнөх боловсролд 2-5 насны хүүхдийг сургах болсонтой холбоотойгоор бид бүхэн сургалтын агуулга арга зүйгээ өөрчлөн, орчин үеийн боловсролын чиг хандлагад нийцүүлэн сургалтын хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байна.

 

Сэтгэгдэл