Танилцуулга

ҮЗЭЛ БАРИМТЛАЛ:

“ ХҮНИЙ САЙН НЬ ХҮҮХДЭЭСЭЭ

ХҮҮХДИЙН САЙН НЬ ТӨЛӨВШЛӨӨСӨӨ”

ЭРХЭМ ЗОРИЛГО:

БУРИАД АРДЫН ТОГЛООМ НААДГАЙ БОЛОН СУРГАЛТЫН ТӨВҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГААР ДАМЖУУЛАН ХҮҮХДИЙН ӨӨРИЙН ОНЦЛОГ, ЧАДВАР, БҮТЭЭЛЧ ҮЙЛИЙГ НЬ ДЭМЖИЖ, ТЭДНИЙГ ӨДРИЙН ТУРШ БАЯР БАЯСГАЛАНТАЙ БАЙХАД НЬ ТУСЛАН ЧИГЛҮҮЛНЭ.

 УРИА:

АЛТАН ЯСНЫ МИНЬ ХЭЛТЭРХИЙ

АЛАГ МИХАНЫ МИНЬ ТАСАРХАЙ

АРД ОЛОН ХҮҮХДҮҮДДЭЭ

АРИУН ЦАГААН СЭТГЭЛЭЭРЭЭ  ҮЙЛЧИЛЬЕ

ЗАРЧИМ:

Хүн бүр БИД хүүхдийг  хайрладаг, хүндэлдэг, халамжилдаг, анхаарал тавьдаг, урам итгэл өгдөг, дэмжиж тусалдаг, чиглүүлж  хөгжүүлдэг байх.

Хүн бүр ажилдаа зорилготой, ажилсаг, бүтээлч, идэвхи санаачлагатай, өөдрөг үзэл бодолтой, итгэл зүтгэл сайтай байх.

Бид бие даан ажиллах, суралцах чадвартай, эрүүл чийрэг биетэй-эрч хүчтэй, өөрийнхөө хүчинд итгэлтэй, тэвчээртэй зоримог байх

Манай цэцэрлэг нь эрхлэгч 1,  аргазүйч 1, багш 6, туслах багш 6, явуулын багш 1, хөгжмийн багш 1, бичиг хэрэг 1, байгууллагын үндсэн үйл ажиллагааг хангах үйлчилгээний ажилтан 8 , нийт  26  хүний бүрэлдэхүүнтэй багш, ажиллагсад нь бага насны хүүхдийг зөв дадал хэвшилтэй бие хүн болгож хөгжүүлж, төлөвшүүлэх ажлын үндэс суурийг амжилттай зохион байгуулж байна.

Манай байгууллага нь  6 бүлэгтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд:

  • Ахлах
  • Бэлтгэл 1
  • Бэлтгэл 2
  • Дунд 1
  • Дунд 2
  • Бага

Байгууллагын амжилтаас:

  • 2009-2014 онд СӨБ-ын сургалтын стандарт хангалтыг 90%-д хүргэн ажилласан.
  • 2012-2015 онд “ Шилдэг тохижилттой байгууллага”-аар шалгарсан.
 

Сэтгэгдэл