Удирдлагын мэдээлэл

Эрхлэгч: Батцэрэн овогтой Наранцацрал

1997-2004 онд Цагаан-Овоо сумын 10 жилийн сургуульд бага ангийн багш, 2007-2009 онд Дорнод аймгийн Хэрлэн сумын 5-р сургуульд багш, 2009 оноос одоог хүртэл Цагаан-Овоо сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байна.

Цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа өөрийн удирдсан байгууллагын тухайн үеийн зорилтот ажлуудыг цаг хугацаанд нь биелүүлж, тэмцээн уралдаануудад амжилттай оролцож удаа дараа шагнуулж байсан.

Мэргэжил боловсролоо дээшлүүлсэн байдал.

  • 2011, 2012, 2013 онд мэргэжил дээшлүүлэх сургалт
  • 2015 онд 5 дахь жилдээ ажиллаж буй эрхлэгч нарын үндсэн сургалт

Өөрийн бүтээл.

  • 2011 онд цэцэрлэгийн эрхлэгчийн зүгээс “Сургалтын материаллаг орчинг сайжруулах боломжийг судалсан нь” сэдвээр магистрын  зэрэг хамгаалсан.

Өөрийн амжилт шагнал урамшил

  • Боловсрол 90 жилийн ойн медаль – 2011 он
  • БСШУЯ-ны “Жуух бичиг” – 2012 он
 

Сэтгэгдэл