ЗАН-ийн АЖИЛЛАХ ЖУРАМ

ЦАГААН-ОВОО СУМЫН ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН 2016-2017 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД МӨРДӨГДӨХ ЗААХ АРГЫН НЭГДЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ

Нэг: Нийтлэг үндэслэл

  • Хүүхдийн цэцэрлэгийн заах аргын нэгдэл нь төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, СӨБ-н хууль, СӨБ-н талаар баримтлах бодлого, БНХХС-д нийцүүлэн сургалт хүмүүжлийн агуулга арга зүйг боловсронгуй болгох, багш нарын мэргэжил дээшлүүлэх ажлыг зохион байгуулах, тэдэнд мэргэжлийн талаас арга зүйн зөвлөлгөө өгөх, сургалтын явц үр дүнд хяналт тавих, бусад үйл ажиллагааг сурталчилан түгээн дэлгэрүүлэх, бусдаас суралцах үүрэгтэй.

Хоёр: Заах аргын нэгдлийн үйл ажиллагааны үндсэн чиглэл.

2.1.Багш нарын мэргэжлийн онол, арга зүйн мэдлэгийг дээшлүүлэх талаар.

  • Боловсрол судлал, СХУ, сэтгэл судлал болон мэргэжлийн чиглэлээр шинээр гарсан ном зохиол, товхимол, сургалтын хөтөлбөр, сурах бичиг, гарын авлага, зөвлөмжийг багш нараар уншиж судлуулах, лекц унших, захиалгат сургалт явуулах, мэтгэлцээн ярилцлага зохион явуулах туршлага судлуулах ажлыг зохиох
  • Багш нар тодорхой сэдэв авч ажиглалт туршилт хийх, судалгаа явуулах, илтгэл, эссэ, реферат бичих, төлөвлөгөө боловсруулах, гарын авлага зөвлөмж бичих, арга туршлагаа түгээн дэлгэрүүлэх, сурталчилах
  • Багш нарыг бүтээлийн сантай болгох, нээлттэй болон үзүүлэх, цахим хөгжүүлэх үйл ажиллагаа, бүтээлийн үзэсгэлэн тайлан зохион байгуулах.
  • Багш нарын заах арга ур чадварыг дээшлүүлэх, хүүхэдтэй ажиллах арга барилыг сайжруулах ажлыг зохион байгуулах.
  • Багш нарыг ажлын байранд нь тасралтгүй хөгжүүлэх, ажлын байран дахь сургалтыг явуулах.
  • Мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулах

2.1.Хүүхэд хөгжүүлэх үйл ажиллагааны агуулга, арга зүйг сайжруулах талаар.

  • Цэцэрлэгийн үзэл баримтлалыг мөрдлөг болгон ажилдаа хэрэгжүүлж ажиллах
  • Цэцэрлэгийн үзэл баримтлал, ЗАН, дотоод журамд заагдсан үйл ажиллагаанууд хоорондоо уялдаа холбоотой байх.
  • Мэргэжил арга зүйн кабинетыг мэргэжлийн холбоотой ном, сэтгүүл, сонин гарын авлага холбогдох материалаар баяжуулах
  • Хүүхдийн хэрэгцээ сонирхолд нийцүүлэн хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх ажлыг зохион байгуулах
  • Стандартын чадвар болон хүүхдийн хэрэгцээ, сонирхолд нийцсэн сургалтын хэрэглэгдэхүүн хийж сургалтанд хэрэглэх, олшруулах
  • Бүлэг сэдвийг судлах, үзэж буй сэдвээс хамааран төвүүдийн тоглоом хувьсан өөрчлөгдөж байна.

2.3.Сургалтын чанар үр дүнг дээшлүүлэх талаар.

  • Хүүхдийн ахицын үнэлгээг гарган эцэг эхэд танилцуулан сэтгэл ханамжийн баталгааг гаргаж ажиллах
  • Хүүхдийн хөгжлийн талаар харилцах хуудас болон мэдээллээр эцэг эхийг ханган эргэх холбоотой ажиллах

2.4. Багшийн ажиллах хүүхдийн сурах идэвхийг өрнүүлэх талаар.

  • Төрөл бүрийн уралдаан тэмцээн, өглөөлөг, сэдэвт, төсөлт ажил зохион байгуулах
  • Хүүхэд бүрт өөрийн хурдаар хөгжих нөхцөл бүрдүүлэх
  • Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, хүүхдийн хөгжлийг дэмжих

Гурав:Заах аргын нэгдлийн ажлын зохион байгуулалт

  • Цэцэрлэгийн заах аргын нэгдлийн ажиллах журмыг багш нарын хурлаар хэлэлцэж эрхлэгчийн тушаалаар баталгаажуулна
  • Заах аргын нэгдэл нь жил, сарын ажлын төлөвлөгөөтэй байна
  • ЗАН нь долоо хоног бүрийн Лхагва гарагийн 13:20-14:20 ЗАН-н ажлаа зохион байгуулна.
  • ЗАН-н ажлыг ЗАН-ийн ахлагч удирдан зохион явуулна
  • ЗАН ахлагч нь сард 4 цагаар илүү цаг ажиллаж, ажилласны хөлсийг тооцуулна.
  • Дугуйлан хичээллүүлж байгаа багш нар жилд 2 удаа тайлан тавьж гаргасан үр дүнгээр дугуйлан хичээллүүлсэн хөлс тооцуулна

Дөрөв: ЗАН-ийн ажлыг зохион байгуулагчийн эрх, үүрэг.

4.1. Заах аргын нэгдлийн ажлыг зохион байгуулагчийн эрх 

  • Багш нарын ажлын чанар үр дүнг харгалзан цэцэрлэгийн захиргаанд санал оруулах, асуудлыг шийдвэрлүүлэх
  • 5.1.2. Багш болон туслах багшийн хүүхэд хөгжүүлэх ажилд анхаарч анализ дүгнэлт өгч шаардлагатай гэж үзвэл тухайн багшийг солих хүртэл санал тавих асуудлыг шийдвэрлүүлэх
  • 5.1.3. Цэцэрлэг дээр багш, сурагчдын зохиогдож буй сургалт хүмүүжлийн ажилд үнэлэлт дүгнэлт өгч ажлын төлөвлөлт зохион байгуулалтанд санал оруулах
  • 5.1.6. Цэцэрлэгийн захиргаа болон удирдах дээд байгууллагад тэргүүний багш ажилчдыг шагнуулахаар нэр дэвшүүлэн санал оруулах
  • 5.1.7. Сургалт хүмүүжлийн ажилтай уялдуулан аль нэг хандивлагч байгууллага санд хандаж эцэг эхтэй хамтарч төсөл бичих санал оруулах, тэрхүү төсөл хэрэгжүүлэх нөхцөл бололцоогоор хангах шаардлагыг цэцэрлэгийн захиргаанд тавих
  • Багшийн ажлын түвшинг тогтоож мэргэжлийн зэрэг ба багшлах эрх олгох шагнал урамшил тодорхойлоход санал оруулах
  • Сургалт хүмүүжлийн ажилд хяналт тавих, ХҮА сууж зөвлөлгөө өгөх

4.2.Заах аргын нэгдлийн ажлыг зохион байгуулагчийн үүрэг.

 Заах аргын нэгдлийн ажлыг төлөвлөх, үйл ажиллагааг удирдах

  • Багш нарын ажилд оролцох оролцооны төлөвлөлт, биелэлтэнд хяналт тавих, үр дүнг тооцох
  • Багш нарыг ажлын байрандаа мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдах ажлыг зохион байгуулах

Удирдах байгууллагаас гаргасан сургалт арга зүйн удирдамжийг хэрэгжүүлэх

 

Сэтгэгдэл