ДОТООД ЖУРАМ

ЦАГААН-ОВОО СУМЫН ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ДОТООД ЖУРАМ

НЭГ. Нийтлэг үндэслэл

1.1.Хөдөлмөрийн дотоод журам нь цэцэрлэгийн дотоод үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдож үүсэх субьектив харилцааг зохицуулах баримт бичиг мөн

1.2. Хөдөлмөрийн дотоод журмын зорилго нь хөдөлмөрийн сахилгыг бэхжүүлэн ажлын цагийг үр бүтээлтэй ашиглан хариуцлагын тогтолцоог өндөржүүлэх сургалт хүмүүжлийн ажлыг оновчтой зохион байгуулах, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, цэцэрлэгийн захиргаа багш ажиллагсдын хооронд хөдөлмөрийн маргаанаас үүсэх харилцааг МУ-ын хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай болон Боловсролын багц хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон Засгийн газрын тогтоолуудын заалт, эрхзүйн актуудыг үндэслэн хөдөлмөрийн харилцааг зохицуулж шийдвэрлэхэд оршино.

1.3. Дотоод журмыг хөдөлмөрийн гэрээнд оролцогч талууд даган мөрдөж, харилцан хяналт тавина.

           Хоёр. Хөдөлмөрийн удирдлага, зохион байгуулалт

2.1. Цэцэрлэгийн өөрийн удирдлагыг цэцэрлэгийн зөвлөл цэцэрлэгийн өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэгч удирдана.

2.2. Эрхлэгчийн дэргэд зөвлөх эрхтэй “Цэцэрлэгийн дэргэдэх зөвлөл” ажиллаж болох бөгөөд бүрэлдэхүүнд нь эрхлэгч, арга зүйч, нягтлан бодогч, нярав, туслах багш нарын төлөөлөл орно.

2.3.Эрхлэгчийн дэргэдэх зөвлөл нь үйл ажиллагааны дүрэмтэй байна.

2.4. Багш нарын зөвлөл нь дүрэмтэй байна.

2.5. Цэцэрлэгийн бүх албан тушаалтан журам зааврын дагуу хүлээсэн үүргийн гүйцэтгэл, үр дүнг эрхлэгчийн өмнө бүрэн хариуцан ажиллана.

2.6. Багш, туслах багш нар, эрхлэгч, ЗАН ахлагчийн өмнө сургалт хүмүүжлийн ажлаа бүрэн хариуцана

2.7. Сургалтын үйл ажиллагааг эрхлэгч удирдан хариуцах бөгөөд арга зүйч хамтран асуудал боловсруулан шийдвэрлэж оролцоно.

2.8. Эрхлэгч эзгүй үед арга зүйч захиргааны удирдлагаар ханган ажиллана.

Гурав. Цэцэрлэгийн дотоод үйл ажиллагаа

3.1. Эрхлэгч нь хөдөлмөрийн тухай хууль, бусад хууль тогтоомжинд нийцүүлэн цэцэрлэгийн дотоод үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар тушаал гаргана.

3.2. Тухайн асуудлыг шийдвэрлүүлэхээр тушаал гаргуулахдаа санаачлагчид нь төсөл боловсруулж, ажилтан нь цэцэрлэгийн эрхлэгч болон холбогдох хүмүүст танилцуулан саналыг авч тусгана. Уг тушаалыг эрхлэгч зөвшөөрсний дараа албан бланканд бичүүлж цэцэрлэгийн тамга дарсны эцэст баталгаажина.

3.3. Хамран сургах тойргийн хүүхдийг цэцэрлэгийн хүчин чадалд тулгуурлан элсэлтийг зохион байгуулна. Өдрийн үйл ажиллагааг долоо хоног бүрийн ажлын 5 өдөрт 8-18 цаг хүртэл зохион байгуулна.

3.4. Сургалт нь Монгол улсын хууль, тогтоол, журамд заагдсан сургалтын цөм  хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх үйл ажиллагааг гол зорилго болно.

3.5. Өдрийн үйл ажиллагаагаар заасан сургалтын цагаас гадна сургалтын бусад үйл ажиллагааг зохион байгуулж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг харилцан уялдаатайгаар төлөвлөж зохион байгуулна.

3.6. Хүүхдийн ажиглалт тэмдэглэл, ирцийн дэвтэр, жижүүр багшийн тэмдэглэлийг зааврын дагуу цэвэр нямбай хөтөлнө.

3.7. Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд ХТХ-ийн 132, 133, 134 дүгээр зүйлүүдийг үндэслэн эд хөрөнгийн хязгаарлагдмал ба бүрэн хариуцлага хүлээлгэнэ

 Дөрөв. Захиргааны эрх үүрэг

            4.1. Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтын тухай хуулийн 17.1.5 дахь заалтыг үндэслэн тухайн жилд батлагдсан цалингийн санд багтаан орон тоо, цалинг тогтооно.

4.2. Дотоод журам хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах ажил үүргээ гүйцэтгэхтэй холбоотой шаардлага тавих, хөдөлмөрийн сахилга зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэлийг тушаал гарган оногдуулах.

4.3. Ажилчдын хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, эрүүл ахуйн аюулгүйн нөхцөлөөр хангах багаж хэрэгсэл тоног төхөөрөмжийг хэвийн ажиллагаатай байлгах.

4.4. Монгол улсын Хөдөлмөрийн ба Сургуулийн өмнөх боловсролын хууль болон Бодловсролын салбарт холбогдох хууль тогтоомж, дүрэм журмуудыг хэрэгжүүлэх, хэрэгжүүлэлтэнд хяналт тавих.

4.5. Хөдөлмөрийн сахилгыг бэхжүүлэх, ажлын цагийг оновчтой ашиглуулах, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргийг биелүүлэх.

Тав. Төлөвлөгөө тайлан түүнд тавих хяналтын тогтолцоо.

5.1. Цэцэрлэг нь цэцэрлэг хөгжүүлэх үндсэн чиглэл, төлөвлөгөөтэй байх ба үйл ажиллагаагаа жил, улиралаар төлөвлөн явуулах бөгөөд стратеги хийгээд жилийн ажлын төлөвлөгөөг багш ажилчдын болон цэцэрлэгийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж баталж мөрдөнө.

5.2. Төлөвлөгөөний хэрэгжилтийг хагас, бүтэн жилээр дүгнэж Засаг дарга болон багш нарын зөвлөлийн хурлаар хэлэлцэж дүгнэлт хийнэ.

5.3. Заах аргын нэгдлийн ахлагч, багш, туслах багш нар, үйлчилгээний ажилчид, үндэсний хөтөлбөр хариуцсан багш нар үйл ажиллагааг жил, улиралаар төлөвлөж ажиллах ба ажлын тайланг мэдээ тайлангийн хуваарийн дагуу гаргаж өгнө.

5.4. Бүх албан тушаалтан үйл ажиллагаагаа жил, улирлаар төлөвлөх бөгөөд холбогдох нэгжийн удирдлага нь баталж биелэлтийг хангуулж хяналт тавьж үнэлж дүгнэх ба жилийн эцэст эрхлэгчийн дэргэдэх зөвлөл болон багш нарын зөвлөлийн хуралд тайлангаа хэлэлцүүлнэ.

5.5. Цэцэрлэгийн сарын ажлын төлөвлөгөөг бусад албан тушаалтны сарын ажлын төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулах бөгөөд сарын эцэст биелэлтийг хариуцсан ажилтнууд гаргаж байна.

5.6. Багш нар нь багшийн үйл ажиллагааны төлөвлөгөөтэй байх бөгөөд цэцэрлэг нь цэцэрлэгийн үйл ажиллагааны төлөвлөгөөтэй байна.

Зургаа. Дотоод ажлын зохион байгуулалт

6.1. “Эрхлэгчийн дэргэдэх зөвлөл”-ийн шуурхай цуглааныг 7 хоног бүрийн Даваа гарагийн 11 цагаас хийж цаг үеийн асуудлыг хэлэлцэх бөгөөд нийт багш ажиллагсдын ажил төрлийн цуглааныг 14 хоног тутмын Даваа гарагт 17:30 цагт явуулна. Багш ажилчдын бусад төрлийн ажлыг 7 хоногийн ажлын хуваариар зохицуулна.

6.2. Цэцэрлэгийн зөвлөл хагас жилд нэг удаа, багш нарын зөвлөл улиралд нэг удаа хуралдах бөгөөд зөвлөлүүд тухайн үеийн шаардлагыг харгалзан ээлжит бус хурал хийж болно.

6.3. Цэцэрлэгийн эцэг эхийн хурлыг жилд нэг удаа ангиудын эцэг эхийн хурлыг улирал бүр хийж болно.

6.4. Цэцэрлэгийн бүхий л дотоод ажил нь эрх бүхий албан тушаалтны баталсан хуваарь график төлөвлөгөө дэг журмын дагуу явагдана.

6.5. Цэцэрлэгээ төлөөлж аймаг хотод зохиогдох төрөл бүрийн тэмцээнд оролцвол оролцсон ажлын бэлтгэл, бэрхшээл амжилт үр дүн, цаашид анхаарах зүйлийн талаар цэцэрлэгийн захиргаанд бичгээр заавал тайлагнаж байна.

6.6. Ажил хариуцан удирдаж явуулсан багш ажлынхаа талаар илтгэх хуудас тайланг бичиж, зурагт альбомоор холбогдох удирдах ажилтанд танилцуулж материалыг бүрдүүлж шаардлагатай нөхцөлд нийтэд мэдээлнэ.

6.7.Бүлэг удирдан ажиллаж буй багш нар захиргааны зөвшөөрөлгүй сургалтын цагаар гадагш гарахгүй, дэмий сэлгүүцэхгүй, сургалтын үйл явцад идэвхгүй хандахгүй, хүүхдийг өөрийнхөө хараа хяналтаас гаргахгүй ажиллана.

6.8. Багш ажилтан бүр хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа, хүүхдийн цэцэрлэгийн үлгэрчилсэн дүрэм, аюулгүй байдлын дүрэм, багшийн ёс зүйн дүрэм, эрүүл ахуйн дүрмийн заалт бүрийг мөрдөн ажиллана.

6.9. Багш ажилтан бүр “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх” ажилд хамтран ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байна.

6.10. Өдрийн дэглэмийн үйл ажиллагааг чанартай зохион байгуулж ажлын өндөр бүтээмжтэйгээр цэцэрлэгийн үзэл баримтлалыг мөрдөн ажиллах.

Долоо. Ажилтны эрх үүрэг.

7.1. Ажиллах нөхцөл бололцоогоор хангуулна.

7.2.Хүүхдийн цэцэрлэгийн дүрэм, эрүүл ахуй, ариун цэвэр, осол аюулгүй ажиллах дүрэм зааврыг мөрдөж ажиллана.

7.3. Монгол улсын Хөдөлмөрийн хууль, Сургуулийн өмнөх боловсролын хуульд заасан эрхүүдийг бүрэн эдлэх ба үүргээ ухамсарлан ажиллана.

7.4. Хөдөлмөрийн дотоод журмыг чанд сахиж хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, ажлын байрны тодорхойлолтонд заасны дагуу ажил үүргээ чанартай гүйцэтгэх.

7.5. Ангид ажиллаж буй ажилтнууд нь бүлэг дүүргэлтийг өдөр бүр хангаж, хүүхэд өдрийн төлөвлөгөөг биелүүлэх

7.6. Мэдлэг мэргэжил, ажлын ур чадвараа байнга дээшлүүлэх

7.7. Эрхэлсэн ажилдаа эзний ёсоор хандаж мэдлэг чадвараа дайчлан, өөрийн санал санаачлага, шинэ санааг боловсруулж, ажлын үр дүнг сайжруулахад идэвх санаачлагатай байх.

7.8. Багш, туслах багш нар Багшийн ёс зүйн дүрмийг мөрдөн, ажилчид нь үйлчилгээний ажилтны ёс зүйн нэр хүндийг эрхэмлэн, хөдөлмөрийн болон технологийн сахилгыг чанд сахиж, удирдах удирдуулах ёс зүйг баримталж ажиллана.

7.9. Цэцэрлэгийн гадаад дотоод орчинг тохижуулах, чөлөөт цагаар зохиогдох олон нийтийг хамарсан ажил зохион байгуулахад идэвх санаачлагатай оролцох.

7.10. Бүлэг болон ажлын байраа тогтмол цэвэр байлгаж, багшийн болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйд нийцсэн дүрэмт хувцсаар хувцаслаж байх.

7.11. Бүлгийн багш болон туслах багш нар 1-р ээлжинд бор өнгөөр, 2-р ээлжинд хар өнгөөр ижилсэж, энгэрийн тэмдэг зүүж хүүхдээ хүлээн авна. Үйлчилгээний ажилчид болон туслах багш нар зориулалтын хувцасаар ижилсэнэ.

Дөрөв. Ажилтныг ажилд авах ба ажлаас чөлөөлөх.

4.1. Тус цэцэрлэг нь Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтын тухай хуулийн 5.1.3. үндэслэн албан хаагчийг мэдлэг, боловсрол, мэргэжил, туршлага, мэргэжлийн ур чадварын үндсэн дээр нээлттэй өрсөлдөөний зарчмаар эрхлэгчийн тушаалаар ажилд авна.

4.2. Ажилд авахдаа иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр ба БСШУ-ны сайдын 239.1.3 мөн 55 тушаалын 6 дугаар хавсралт, 405.3.7дахь заалтуудыг үндэслэн мэргэжил болон багшлах эрхийн үнэмлэх, дипломыг шаардана. Ажиллагсдыг ажилд авах ба чөлөөлөх асуудлыг эрхлэгчийн тушаалаар шийдвэрлэнэ.

4.3. Ажилд орогсод нь хөдөлмөрийн дотоод журам, ажил үүргийн хуваарь, ажлын байрны тодорхойлолт болон холбогдох дүрэм журмуудтай танилцана.

4.4. Шаардлагатай тохиолдолд цалингийн сандаа багтаан түр ажилчин авч ажиллуулна.

4.5. а/ БНХХ стандартыг хэрэгжүүлэх хүүхэд хөгжүүлэх ажлыг хангалтгүй явуулсан, эцэг эхээс удаа дараа гомдол ирсэн, хүүхдийг зодож гэмтээсэн, хайхрамжгүй хандаж эрүүл мэндийг хохироосон, Багшийн ёс зүйн дүрмийг зөрчсөн, хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээний заалтыг 2 улирал дараалан хангалтгүй биелүүлсэн нь нотлогдсон, ажлын цагаар ажил үүргээ гүйцэтгэж явахдаа архи болон мансууруулах бодис хэрэглэсэн, шалтгаангүй 1 ба түүнээс дээш хоног ажил тасалсан бол ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг шууд цуцална.

б/ Хуурамч бичиг, акт бүрдүүлэх, залилах, ёс суртахууны алдаа гаргах, хэрүүл маргаан үүсгэх, хамт олны дунд зохисгүй зөрчил гаргаж буй ажилтанд сахилгын шийтгэл оногдуулах, дахин давтсан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлах, ажлаас халагдсаны тэтгэмж олгохгүй.

4.6. Томилогдсон чөлөөлөгдсөн багш, ажилчдыг хүлээлцэх комисс эрхлэгч томилж 1-2 хоногийн дотор хүлээлцүүлнэ. Ажил хүлээлцэхдээ албанд ашиглаж байгаа ном, гарын авлага, эд аж ахуйн барагдуулалтын байдлыг актад тодорхой тусгаж, актын нэг хувийг Архив бичиг хэргийн ажилтанд өгнө.

4.7. Хоёр талууд тохиролцсоны үндсэн дээр улирлын чанартай ажил эрхэлдэг ажилтан хугацаатай байна.

Тав. Албан хэргийн хөтлөлт, дотоод хяналт

            5.1. Албан хэргийн хөтлөлт, дотоод хяналтын талаар Архивын тухай хууль Засгийн газрын 1995 оны 52, 53-р дугаар тогтоолоор батлагдсан Архив, албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврыг баримтлан ажиллана. Дээрх заавар журмыг ажилтан бүр судалж мэдсэн байвал зохино.

5.2. Албан хэрэг хөтлөх зааврыг чанд мөрдөж, цэцэрлэгт орж, гарч байгаа бичиг баримтыг зөвхөн бичиг хэргээр дамжуулна.

5.3. Ирсэн бүх бичигт танилцуулах хуудас хавсаргаж эрхлэгчид танилцуулна. Эрхлэгчийн өгсөн үүрэг чиглэлийг хяналтын бүртгэлд тэмдэглэн, хариуцан шийдвэрлэх багш, ажилтанд гарын үсэг зуруулж шилжүүлнэ.

5.4. Хариутай бичгийн шийдвэрлэлтэнд албан хэрэг хөтлөх заавар ёсоор бичиг хэргийн ажилтан хяналт тавьж 7 хоног тутам бичиг хэрэг шийдвэрлэлтийн мэдээг эрхлэгчид танилцуулж хүргүүлнэ.

5.5. Цэцэрлэгээс гаргах баримт бичигт эрхлэгч гарын үсэг зурж баталгаажуулна.

5.6. Бүх төрлийн хэвлэмэл хуудсыг бичиг хэргийн ажилтан үнэт цаасны журмаар хадгалж, хэмнэлттэй зарцуулна.

5.7. Багш ажилчдад хөтлөх хэргийн нэрийн жагсаалт гарган мөрдөж тухайн хичээлийн жилийнхээ төгсгөлд баримт бичгийг архивт шилжүүлэх үүрэг хүлээнэ.

Зургаа. Ажил амралтын цаг

6.1. Цэцэрлэгийн багш, ажилчид Монгол улсын “Хөдөлмөрийн тухай” хууль болон Сургуулийн өмнөх боловсролын хуульд заасны дагуу ажил амралтын цагийг баримтлана.

6.2. Туслах багш нар 07:40 ирж анги коридоорт чийгтэй цэвэрлэгээ, ангид агаарын сэлгээ хийнэ.

6.3. Бусад багш ажилчид 07:50 ирж өдрийн ажлын бэлтгэл ханган “Гараас гарт”  гэсэн зарчим баримтлан хүүхэд хүлээн авна.

6.4. Зайлшгүй шаардлага гарвал цаг харгалзахгүй ажиллана.

6.5. Ажлын шаардлагаар чөлөөтэй явсан багш, туслах багш нь дараагийн хүндээ хүүхдийн аюулгүй байдал, болзошгүй асуудлыг хүлээлгэн өгнө.

6.6. Багш туслах багш нь өдрийн унтлагаар ЗАН ажилд өөрийгөө хөгжүүлэх, тухайн цаг үеийн холбогдолтой ажилд идэвх санаачлагатай оролцоно.

Долоо. Хөдөлмөр зохион байгуулалт

7.1. Багш нарын сургалт хүмүүжлийн ажлын хөтөлбөр, төлөвлөгөөг жил, улирал, сар, 7 хоног бүлэг сэдвээр хийж эрхлэгчээр баталгаажуулсаны үндсэн дээр үйл ажиллагааг явуулна.

7.2. Ажлаас хөндийрөх бол ажилтан нь чөлөөний хуудас бичиж эрхлэгчээр цохуулна. Ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах бөгөөд ажилд ирсэн, явсанаа өдрийн жижүүрт байнга бүртгүүлнэ. Ажлын цагийн бүртгэл нь тухайн ажилтанд цалин авах баримт болно.

7.3. Чөлөө олгохдоо албан ёсны цахилгаан, тодорхойлолт, ажил төрлийн шаардлага, урьд өмнө нь авч байсан чөлөөний байдлыг харгалзана. Чөлөөний хугацааг хэтрүүлсэн хоногийг ажил тасалсанд тооцно.

7.4. Тухайн сарын хүүхдийн бүлэг дүүргэлтийн хэмжээ 90-100%-д хүрэхгүй бол багш, туслах багш нарын цалинг багасгаж ажиллана.

7.5. Цаг ашиглалтыг сайжруулах зорилгоор цаг бүртгэгчийн хяналтыг чангатгаж ирцийг 7 хоног тутам ажилтнуудад танилцуулах ба ажилтнуудын хоцорсон зөвшөөрөлгүй буюу цохолтгүй явсан минут бүрийн нийлбэрийг тооцож сарын эцэст цалингаас хасч тооцно.

7.6. Ажил төрлийн яриа 7 хоногт нэг удаа даваа гарагт 17:30-д, /сарын сүүлийн 7 хоногийн даваа гарагт үр дүнгийн урамшуулал тооцно/, ЗАН ажил 14 хоногт нэг удаа пүрэв гарагт 17 цагт зохион явуулна.

7.7. Өглөө бүр хүүхэдтэйгээ мэндлэх зарчмыг мөрлөг болгон хүүхдээ хүлээж

авахдаа найрсгаар хандан мэндлэх

Найм. Цалин хөлс, шагнал урамшуулал

8.1. Төсвийн Байгууллагын Удирдлага Санхүүжилтийн Тухай Хуулийн 5 бүлгийн 49 зүйлийг үндэслэн бүтээлчээр хөдөлмөрлөж буй багш, ажилчдыг шагнаж урамшуулах ажлыг зохион байгуулна.

8.2. Стандартын агуулгыг хүүхдэд бүрэн эзэмшүүлж, сургалт хүмүүжлийн үр дүнг дээшлүүлсэн, хүүхдийн авьяасыг хөгжүүлэх талаар тодорхой үр дүнд хүрч, санаачлагатай ажиллаж буй багш, ажиллагсдыг “Байгууллагын хөдөлмөрийн аварга”-р тодруулж өргөмжлөл мөнгөн урамшуулал хүртээнэ.

8.3. Улс, аймгийн ажил мэргэжлийн аварга, бүтээлч багшаар, мөн бэлтгэсэн шавь нараас нь улс аймгийн чанартай уралдаан тэмцээн олимпиадад тэргүүлэх шагналт байранд шалгарсан тохиолдолд тухайн сарын цалинг тодорхой хувиар нэмэгдүүлэх.

8.4. Тодорхой амжилт бүтээл гарган хөдөлмөрлөж буй багш ажиллагсдыг жилийн эцэст тухайн жилийн цалингийн төсөв хүрсэн тохиолдолд шагналт цалингаар урамшуулна.

Ес. Ажил дүгнэх, тайлагнах, үнэлгээ, хяналт шинжилгээ

9.1. Багш, ажилчид ажлаа сар, улирлаар төлөвлөж биелэлтийг хичээлийн жилийн эцэст бичгээр болон электрон хэлбэрээр тайлагнахын хамт өөрийн үнэлгээг хамт өгнө.

9.2. Байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг хичээлийн жилд дунд ба төгсгөлд гаргаж багш нарын зөвлөгөөний хурлаар хэлэлцүүлж цаашид зохиох ажлын тодотголыг хийж байна.

9.3. Цэцэрлэгийн эрхлэгчийн сэдэвчилсэн хяналтууд жилийн туршид хийгдэнэ.

9.4. Ажилтнуудын үр дүнгийн гэрээ ба хөдөлмөрийн гэрээг хагас жил тутам дүгнэнэ. Сар бүрийн ажлын чанар, үр дүн, бүтээмжээс хамаарч ур чадварын урамшуулал олгогдоно.

9.5. Стандартын хэрэгжилтийг бүлэг сэдвийн дагуу сар бүр багш нар, улирал бүр  эрхлэгч авна.

9.6. Бага насны хүүхдийн хөгжлийн стандарт хангалтын түвшин жилийн турш хангалтгүй үнэлэгдсэн бүлгийн багшийг ЗАН хурал, багш нарын зөвлөгөөний хурлаар хэлэлцэн ажлыг сайжруулах, цаашилбал сахилгын шийтгэл ноогдуулах арга хэмжээ авна.

Арав. Багш ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдэх

            10.1. Ажилтны гэр бүлийн хүн, төрсөн хүүхэд, эцэг эх, төрсөн ах дүү, хадам эцэг эх нас барсан тохиолдолд өөрийн орон нутаг 3 хоног, өөр аймаг орон нутагт 5 хоногийн цалинтай чөлөө олгох ба хамтын сангаас мөнгөн тусламж үзүүлнэ.

10.2. СӨБ-ын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5 дахь заалтыг үндэслэн эрүүл мэндийн үзлэгт хамрагдах тохиолдолд 1-3 хоногийн цалинтай чөлөө олгох. Жилд нэг удаа.

10.3. Ажилтан хурим хийх, эхнэр нь амаржсан тохиолдолд тухайн албан хаагчид 3 хоногийн цалинтай чөлөө олгох.

10.4. Үр хүүхэд нь болон өөрөө нарийн мэргэжлийн эмчийн шинжилгээнд хамрагдах шаардлагатай тохиолдолд жилд нэг удаа 1-3 хоногийн цалинтай чөлөө олгоно.

10.5. Журамд заасан хөнгөлөлтүүдийг тухай бүрд нь үзүүлж байна.

10.6. Байгууллагын хамтын санг сард хүн бүр 1 удаа 10000 төгрөгөөр бүрдүүлж хамтын сангийн журмыг үндэслэн хамтын сангийн зохицуулагч тогооч Т.Болортуяа зарцуулж дүнг хамт олны хуралд тайлагнана.

Арван нэг. Сахилга зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага.

11.1. Багш ажиллагсад Дотоод журам, Хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээ хангалтгүй биелүүлсэн, зөрчсөн тохиолдолд хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг Хөдөлмөрийн хуулийн дагуу оногдуулна. /Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйл, дотоод журмын заалтууд/

11.2. Өмч хөрөнгө үрэгдүүлсэн тохиолдолд Хөдөлмөрийн хуулийн 12  дугаар бүлгийн 132.1, 132, 133,136 дугаар зүйлийг үндэслэн зохиох хариуцлага тооцно.

11.3. Дотоод журмын 4.5 дахь заалтыг үндэслэн, хөдөлмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээг зөрчсөн тохиолдолд гэрээнд заасан үндэслэлээр уг ажилтны гэрээг цуцлан ажлаас чөлөөлнө.

Арван хоёр. Цэцэрлэгийн хамтын санг зарцуулах заалт.

12.1. Өөрийн төрсөн аав ээж, ах, эгч, дүү, үр хүүхэд, хань нас барсан тохиолдолд 100000 төгрөгийн мөнгөн тусламж үзүүлнэ.

12.2. Хадам аав ээж, ах, эгч, дүү нь нас барсан тохиолдолд 50000 төгрөгийн мөнгөн тусламж үзүүлнэ.

12.3. Мэргэжлийн баярт 200000 мянган төгрөг зарцуулна.

12.4. Хичээлийн жилийн эцэст нийт багш ажилчдын хурлаар хэлэлцэн хамтын сангийн үлдэгдлийг зарцуулна.

Арван гурав.

13.1. Энэхүү дотоод журмыг 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

Сэтгэгдэл