ЭЦЭГ ЭХТЭЙ ХИЙГДЭХ ГЭРЭЭ

ЦАГААН-ОВОО СУМЫН ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ЭЦЭГ ЭХТЭЙ ХИЙГДЭХ ГЭРЭЭ

СӨБ-ын тухай хуулийн 5-р бүлгийн 12-р зүйлийг үндэслэн:

……………Бага бүлгийн …………………овогтой ………………………-ний эрх ашгийг хамгаалах зорилгоор Цэцэрлэгийн захиргаа ба бүлгийн багш…………..болон эцэг, эх……………………нар харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав.

Нэг. Цэцэрлэгийн захиргаа багш, ажиллагсдын хүлээх үүрэг.

1.     Хүүхдийн сурч хөгжих үйл ажиллагааг зөв зохион байгуулж, бага насны хүүхдийн хөгжлийг дэмжин СӨБ-ыг эзэмшүүлнэ.

2.    Багш ажиллагсдын ёс зүйн хэм хэмжээг сахин ажиллана.

3.    Хичээлийн жилийн хугацаанд явцын болон улирал жилийн эцэст хүүхдийн сурч, мэдсэн зүйлээр үзэсгэлэн гаргах, тоглолт хийх, хүүхдийн хөгжлийн ахицын судалгаа дүгнэлтийг үндэслэн эцэг эх асран хамгаалагчид танилцуулжтэдний санал бодлыг сонсч ажилдаа хэрэгжүүлэн ажиллана.

4.    Эцэг эхчүүд анги бүлгийн үйл ажиллагаатай танилцах, цэцэрлэгийн удирдлага, багш нартай санал бодлоо солилцох, сурган хүмүүжүүлэх зөвлөгөө авах нөхцөл бололцоог ханган ажиллана.

5.    Багш, туслах багш нар хүүхдийн эрүүл мэндийг байнга хамгаалж, ариун цэвэр, аюул осолгүйн дүрэм болон бусад хууль эрхийн хэм хэмжээг баримтлан ажиллана.

6.    Хүүхдийг витаминлаг чанартай хоол хүнс, эрүүл ахуйн шаардлага хангасан байр орчин, сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом наадгайгаар ханган ажиллана.

7.    Хүүхдийг эмчийн үзлэг шинжилгээнд оруулах, эцэг эхтэй хамтран аливаа болзошгүй зүйлээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах.

8.    Ажлын хариуцлага алдаж хүүхдийн эрхийг зөрчих, хүүхдийг эзэнгүй орхих, алдах, хүүхдийн дэргэд зүй бус байдал гаргах зэрэгт хууль, дүрэм, журмын дагуу хариуцлага хүлээлгэнэ.

9.    Гэр бүл эцэг эхчүүдэд сурган хүмүүжүүлэх хичээл, зөвлөгөө өгөх

10. Хүүхдийг хөгжүүлэх ажлыг орчин үеийн арга технологоор явуулах нөхцлөөр хангах ба дэвшилтэт арга барилыг эзэмшин ажилдаа хэрэглэх, харилцааны өндөр соёл, ёс зүйтэй байна.

Цэцэрлэг багш, ажиллагсдын эрх:

1.    СӨБ болон тэгш хамруулан сургах талаар эцэг эх, асран хамгаалагчид шаардлага тавьж шийдвэрлэх

2.    Багш хүүхдийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлэх, хөгжлийн ахицыг тодорхойлох

3.    Хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхэд эцэг эхийн гаргасан хүсэлтийн дагуу 2-оос дээш хоногоор чөлөө авах.

4.    Бага бүлгийн хүүхдэд 1 өдрийн чөлөө өгөх

5.    Эцэг эхчүүд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 5 хоног хүүхдээ цэцэрлэгт нь явуулаагүй бол хасагдсанд тооцож шинээр элсэлт авна.

6.    Эцэг эх, багшид хүүхдээ хүлээлгэж өгөөгүй ба эцэг эхэд хүлээлгэж өгсөн тохиолдолд гарсан зөрчлийг цэцэрлэг болон багш хариуцахгүй.

7.    Эцэг эхчүүд гэрээнд тусгасан үүргээ удаа дараа биелүүлээгүй тохиолдолд сануулснаас хойш 7 хоногийн дотор гэрээг цуцлана.

Хоёр. Эцэг эхийн хүлээх үүрэг:

1.    Эцэг эхчүүд өглөө 8:00-аас 8:30-ын хооронд хүүхдээ бүлгийн багшид өөрийн биеэр болон насанд хүрсэн хүнээр хүргэн өгч, орой 16:40-өөс 17:00-д хүлээн авах.

2.    Насанд хүрээгүй хүнээр хүүхдээ авхуулах болон хүргүүлсэн тохиолдолд гарч болзошгүй эрсдлийг эцэг эх, асран хамгаалагч өөрөө хүлээнэ.

3.    Хүүхдээ 17:30 цагаас хойш авах буюу цэцэрлэгийн хэвийн үйл ажиллагаанд хүндрэл учруулсан тохиолдолд багшид өдрийн цалинг цагаар тооцон нөхөн төлбөр өгнө.

4.    Эцэг эхчүүд багштай тогтмол холбоотой байж өдрийн үйл ажиллагааг гэрт нь давтуулах, зөвлөгөө авах зэргээр хамтран ажиллана.

5.    Хүүхдийнхээ эрүүл мэндэд байнга хяналт тавьж, өвдөх буюу чөлөө авах тохиолдолд багшид болон цэцэрлэгийн захиргаанд яаралтай мэдэгдэнэ.

6.    Цэцэрлэгийн захиргаа болон анги бүлгээс зохион байгуулж буй аливаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно.

7.    Хүүхдээ цэцэрлэгт нь цэвэрхэн хувцастай, хичээл, үйл ажиллагааны хэрэгслийг бүрэн хангаж явуулах ба цэцэрлэгт мөрдөгдөх дүрэм, байгууллагын дотоод журмыг баримтлана.

8.    БСШУС-ын 17-р тушаалын дагуу эцэг эх сайн дурын үндсэн дээр хүүхдийнхээ сурч хүмүүжих, хөгжих таатай орчин бүрдүүлэхэд туслах үүрэгтэй.

Эцэг эхчүүдийн эрх:

1.    Цэцэрлэгийн сургалтын орчин, эрүүл ахуйтай танилцаж санал хүсэлт гаргах

2.    Хүүхдийнхээ хөгжил боловсролын талаар мэдээлэл зөвлөгөө, туслалцаа авах

3.    Хүүхдийнхээ сургах үйл ажиллагаатай холбогдуулан өөрөөс гаргасан зардал, хандивын зарцуулалт, ашиглалтын талаар мэдээлэл авах, хяналт тавих

4.    Цэцэрлэгийн үйл ажиллагаа, багш ажиллагсдын харилцаа, хүмүүжил сургалтын талаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлж харилцан ойлголцож, дэмжиж хамтран ажиллана.

Гурав. Бусад

1.    Гэрээний талаар зөрчил гаргасан тохиолдолд харилцан хамтран шийдвэрлэхийг эрмэлзэнэ.

2.    Гэрээнд гарын үсэн зурсан өдрөөс хүчинтэй ба 2% үйлдэж, 1 хувийг авах ба адил хүчинтэй байна.

3.    Гэрээний хугацаа 201..оны …. ны өдөр хүртэл хүчинтэй.

Гэрээ байгуулсан

Цэцэрлэгийн төлөөлөгч: Эрхлэгч ……………………../ Б.Наранцацрал /

Бүлгийн багш……………………….. Утас ……………………….

Эцэг эх, асран хамгаалагч………………………. Утас………………….

 

Сэтгэгдэл